Ойрын үед цаг агаар хүйтрээд хүн амьтны машин тэрэг асахаа байхтай зэрэгцээд такси унаа гэдэг зүйл нүдний гэм болжихуй. Мань мэт шиг хувьдаа унаагүй нөхдөд энэ асуудал туйлийн хүндээр тусах бөлгөөөө. Атуусанд суугаад яв гэжүүү? Үнэндээ чадку л дээ. Атусанд суулгүй нилээн хэдэн жил болчиж. Таксидхаас илүү зардал гардийнмаа. Тав тухгүй, босоогоороо хэдэн цаг явна, хувцас халтартана бүүр 2-3 дахин хурдан-угаана-хувцас элэгдэнэ-угаалгын нунтаг хэрэглэнэ-ус зарцуулна- ванны өрөөний гэрэл, угаалгын машин асааж тог үрнэ. Энэ бол энгийн, наад захын жишээ. Ийм байхад яадгийн ариун цагаан хөдөлмөрөөрөө таксинд суучих мөнгөө олчдог болохоор юунд суухаа хэнээр ч заалгахгүй. (хэхэ, аймаар уурласан). Гэхдээ нэг асуудал байнаааа.
Өглөө гэрээсээ гарч такси барина гэдэг бол одоо үед тун ч тэсвэр тэвчээртэй, эрэлхэг зоригтой, хүчтэй, хурдан гүйдэг, овсгоо самбаатай, зальтай, чийрэг ийм л хүний хийх ажил болжээ. Ээ чааваас, гэтэл надад эдний аль нь ч байхгүйгээс шалтгаалаад дуудлагын таксигаар үйлчлүүлэх зайлшгүй шаардлага тулгарлаа.
Нэг зүйлийг аминчлан захихад байна шүү дээ 8цаг 30 минутаас хойш дуудаад хэрэггүйн байна лээ. Бүгд эзнээ олцон, хий дэмий утасны төлбөрийн өрөнд унахын нэмэр юмлээ. За ингээд эхний өдөр хаширч ажлаасаа хоцорсон миний бие эртлэн босч (энэ хэсгийг ийм амархан бичиж болж байгаа боловч эрт босно гэдэг миний хувьд.......) 8цаг 20 минут гэхэд гэрийн хаягаа хэлж, цаг авчаад 8 минут илүү хүлээлгэсний эцэст такси ч ирлээ. Таксинд ч суулаа. ( TNX GOD!!!)
За тэгээд та бүхэн таксины үйлчилгээг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байлгүй дээ. Би ч тэрүүхэн үедээ такси олдсолны зол гээд л их л баяртай явж байснаа хэлчихье, юун муулах тухай бодол модол түй ч байхгүй. Овоодоо манай муу таксичид, хөөрхий дөө ч гэх шиг....бодож модцон, шаал ирваааа. Хэдэн минутын дараа дэлбэртлээ уурлахаа мэдсэнсэн бол тэгж бодку л байх байсым. Хайран сайхан бодол.
Ийм юм болсын. Өндөр ээжийн царай гаргацан явж байтал гэнэт нөгөө муу зэвүүн таксичин баагий холбоогоороо нэг бас нэгэн баагийтай ярьж гарлаа.
Баагий1: хөе хөгшөөн хө(маайр доль наасан)
Баагий2: юу болоов хөгшөөн хө (эргүүлээд дольгоноод насссс)
Баагий1: нөгөө хүлээлгийг яаж тооцно гэлээ хө? (бас л нөгөө хө)
Баагий2: яагаавдээ хө, 2р араанаас доогуур араагаар явж байхад хүлээлгэд тооцож 1 минутыг нь 100 төгрөгөөр тооцноооо хөөөө (гүй энэ хө гэж үгэнд тэгж зэвүү хүрнэ гэж бодож байсангүй)
Баагий1: харин энийг хүмүүст хэлэх гэхээр эвгүмааа ХӨӨ (угаасаа эднүүс хуйвалдчаад албаар ингэж байгаа байхгүй юу, албаар сонсгох гэж...)
Тэгснээ, за ингэж тооцох болж байгаа ш дээ хө, чих шигэээээээ. Энэхэн мөчид нөгөө сайхан бодлоос хумсын чинээ ч үлдээгүй ажамой. Араа шүдээ ярзайлгасан би ааль хэдүүн бэлтгэлээ (хэлэх үгээ) базаасан байсан ба миний гарт орсон тэр хөөрхий ХӨ гуайг тунчиг ихээр өр өвдөж байснаа нуух юуун.
Дүгнэлт: гүээ ер нь тийм виддэээ таминь ээ. Энэ Улаанбаатарт түгжрэхгүй явж байгаа хэн байнаа. Бүгд л түгжирч байна шд. Өөрсдийгөө 76 гээд бодцийн биш байгаа дааа. Юмны түрүүнд айлын эрх хүүхэд шиг шалчиганаж байдаг энэ хэдэн таксичид одоо даварлаа л байшд. Их юмаараа боож дэээээ. Гадаа хүйтрээд хэцүү байхад. Таксичид бол таксичид л байдын байна шүүүүү.
Үргэлжлэл: Тэр өдрөөс дуудлагын таксичдыг үзэн явах болсон бөгөөд маргаашнаас нь эхлээд тэсвэр тэвчээртэй, эрэлхэг зоригтой, хүчтэй, хурдан гүйдэг, овсгоо самбаатай, зальтай, чийрэг хүн болохоор эргэлт буцалтгүй шийдсэн бөлгөө.
Monday, January 11, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
За ингээд бичээд байждээ. сахан ертөнц шүү энэ блог чинь. Амжилт хүсье
ReplyDeleteӨөрөө манай блогоор өнждөг болжээ. Баярлалаа
ReplyDeletewow, anhnii zochin. bayarlalaa bumaa ahaa.
ReplyDeleteЭрэлтээс үүдэлтэй инфляци гэдэг нь энэ юм болуу ...
ReplyDeleteСайхан нийтлэл болж, бичээд байгаарай хө гээдахгүй юу :)